“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Эцэг эх асран хамгаалагчдад хүүхэд хамгааллын болон хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргад суралцах талаар ойлголт, мэдлэг олгох, сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулж эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм.
Энэ үеэр хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдэд төр захиргааны байгууллагаас боловсролын салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажил болох тухайлбал “Оюунлаг хүүхэд” дэд хөтөлбөр зэргийг танилцуулсан.
Мөн Хүүхэд хамгааллын бодлого, эцэг эхийн зөвлөлийн ажиллах чиглэл болон бусад мэдээллүүдийг өглөө.